2018 оны 11 -р сарын 21. Пүрэв 03:06
Хөлбөмгийн дэлхийн аварга эхлэхэд 9 хоног үлдлээ     |     Тарган малын мах тахианы махнаас ч хямд     |     УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ     |    

Холбоо барих

Email: info@alungoo.mn

Утас: 99161843

Сошиал: https://www.facebook.com/alungoo.mn/

Асуулт байвал бидэнд хандаарай.
Нэр (*)
Утас (*)
Мейл
Агуулга
Түгээмэл асуултууд
  • -2009, 2010 онд төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэж, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийг хэлнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн бүртгэл нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. 2009 оны төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн бүртгэлийн хүчинтэй байх хугацаа 2011 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дуусна.

  • - Болохгүй. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-д заасны дагуу Төрийн албаны зөвлөл болон аймаг, нийслэл дэх салбар зөвлөл хуралдаанаараа хэлэлцэж, төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх шийдвэр гаргана. Харин томилох эрх бүхий этгээд зарлагдсан сул орон тоонд бүртгүүлсэн иргэдээс хэн нэгийг нь сонгон тухайн албан тушаалд томилох боломжтой гэж үзсэн тохиолдолд энэ тухай саналаа, бүртгүүлсэн иргэдийн материалын хамтаар төрийн албаны төв байгууллага болон салбар зөвлөлд ирүүлэх бөгөөд харъяаллын дагуу Төрийн албаны зөвлөлийн дарга болон орон тооны гишүүд, салбар зөвлөлд түүний дарга, нарийн бичгийн дарга болон бусад 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хэлэлцэж нэр дэвшүүлнэ. Гэхдээ Төрийн албаны зөвлөл болон аймаг, нийслэл дэх салбар зөвлөл томилох эрх бүхий этгээдийн санал болгосон иргэнийг тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилал дотор томилуулахаар нэр дэвшүүлнэ.

  • - Томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн уг албан тушаалын сул орон тоо гарсан үед Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлд харъяаллын дагуу сул орон тооны захиалгаа ирүүлдэг, Монгол Улсын Их Хурлаас 2003 онд баталсан 13 дугаар тогтоолын хавсралт журмын 17-д зааснаар 21-ээс доошгүй хоногийн өмнө зарлах учиртай. Зарлалдаа хэзээ, хаана, ямар цаг хугацаанд, ямар материал бүрдүүлэн бүртгүүлэх талаар тодорхой зааж өгдөг. Сонгон шалгаруулалтын зарыг сүүлийн үед төсөв санхүүгээс шалтгаалан Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар ихэвчлэн нийтэд хүргэх бодлого барьж байна.