2018 оны 11 -р сарын 21. Пүрэв 03:30
Хөлбөмгийн дэлхийн аварга эхлэхэд 9 хоног үлдлээ     |     Тарган малын мах тахианы махнаас ч хямд     |     УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ     |    
Нүүр / Нийгэм

Хүүхд Хүүхдийн баяраар ХААНА, ЯМАР тоглолт болох вэ ийн баяраар ХААНА, ЯМАР тоглолт болох вэ

 

Уншигч та бүхэн энхрий үрс, бяцхан дүү нараа хаана, хэрхэн баярлуулахаа шийдээгүй байна уу? Тэгвэл GoGo.mn танд хүүхдийн баярын хүрээнд болох үйл ажиллагаа болон тоглолтуудын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. 


МААМУУ ХҮҮХЭЛДЭЙН КИНО

Хүүхдийн баярыг тохиолдуулан хүүхэд багачуудынхаа баяр дээр баяр нэмж, “Маамуу” цуврал хүүхэлдэйн киноны эхний дөрвөн анги зургадугаар сарын 1-ний өдөр MNB, NTV, TV9, UBS, Ulzii TV, MN25, OTV, VTV, Channel 11, SkyTV, Malchin, Seven, Malchin HD, ETV, TV8, Star TV, TM сувгуудаар гарна. 

Мөн тус бүтээлийг багачууддаа зориулан бүтээж буй "Монгол Контент” ХХК-ийн  хамт олон Хүүхдийн баярын "Маамуу" бэлгийн багцаа задалжээ. Үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ хамтран бүтээсэн энэхүү бэлгийн багцад бяцхан үрсийн хамгийн ихээр авахыг хүсдэг тоглоом, сонирхолтой ном, эрүүл хүнсийг багтаажээ. Тодруулбал, "Маамуу" зургаан төрлийн бэлгийн багцад “Монгол Контент” ХХК-иас эрхлэн гаргаж буй хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх "Маамуу" Анимейшний ном, стикер ном, бүтээлч, буддаг болон дасгалын номууд багтах аж.

Эдгээр бэлгийн багцуудыг та зургадугаар сарын 1-ний өдөр Их дэлгүүрийн өмнөх талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай, Хүүхдийн паркад зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаанаас авах боломжтой. 

Маамуу хүүхэлдэй кино буюу тус брэндийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 


ЗАЙСАН ХИЛЛ ФЕСТИВАЛ

Олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан соёл амралтын "Зайсан Хилл" цогцолбор хүүхэд залуусын дунд "Zaisan Hill Festival" наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах гэж байна.

Zaisan Hill Festival 2017-д хүрэлцэн ирснээр мэргэжлийн чөлөөт бүжгийн тэмцээн, 3x3 сагсан бөмбөгийн тэмцээн, хүүхдийн тоглоомын мини парк, худалдаа үйлчилгээ, хөгжөөнт уралдаан тэмцээнүүдийг үзэж сонирхож, оролцох боломжтой.


Хаана: Zaisan Hill цогцолборын гадна талбайд /Хуучнаар танктай хөшөөний талбай/
Хэзээ: 2017.06.01
Цаг: 10:00-20:00
Дэлгэрэнгүй: 99998939, 94998939 эсвэл ЭНД дарна уу


CHILDREN`S DAY AT SHANGRI-LA MALL 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж Шангри-Ла Молл бяцхан үйлчлүүлэгчиддээ зориулан доорх хөтөлбөрийг бэлдээд байна.

11:00 My Little Pony мюзикл тоглолт
14:00 Pororo болон түүний найзууд мюзикл тоглолт
16:00 Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театрын бүрэн хэмжээний тоглолт

Эдгээрээс гадна Бяцхан Чоно Энжи энэ өдөр тантай хамт баярт өдрийг тань хуваалцах болно. Walt Disney-н үлгэрийн баатрууд, Нүүр будагч, Шаараар тоглоом урлагч нар энэ өдөр таны бяцхан гүнж, ханхүү нарт үнэ төлбөргүй үйлчилж бэлэг барих болно. Сюрприз: 1000 ЗАЙРМАГ-ны баяр. Эхний 1000 хүүхдэд зайрмаг үнэгүй.

Хаана: Шангри-Ла Молл
Хэзээ: 2017.06.01
Цаг: 11:00 - 22:00 
Дэлгэрэнгүй: 70101155


"ИД ШИДИЙН АЯЛАЛ" хүүхдийн жүжиг

Олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан Монголын хүүхдийн ордны авъяаслаг сурагчид өхөөрдөм бяцхан дүү нартаа  "ИД ШИДИЙН АЯЛАЛ" хүүхдийн жүжгийг тоглохоор болжээ. Тоглолтонд ирсэн хүүхэд бүр хайртай үлгэрийн баатруудтайгаа дурсгалын зургаа татуулах боломжтой. 

Хүүхдийн баярт зориулсан энэхүү жүжгийн гол санаа нь нийгэмд эерэг хандлага өгч одоогийн хүүхэд залуусыг цахим ертөнцөөс түр ч гэсэн холдуулж, бодит ертөнцөд тэр дундаа номтой нөхөрлүүлэх гэсэн зорилготой. 
 

Хаана: Монголын хүүхдийн ордон 
Хэзээ: 2017.06.01
Үнэ: 18,000 төгрөг. Хүүхэд бүр бэлэгтэй. 
Цаг: 11:00, 16:00 цагуудад
Дэлгэрэнгүй: 80142144, 99062836, 88117796


"БУРАТИНО АЛИСАГ АВАРСАН НЬ" хүүхдийн хөгжимт жүжиг


Парадайз театрын уран бүтээлчид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалалх өдөрт зориулан "Буратино Алисаг аварсан нь" хүүхдийн хөгжимт жүжгийг ганцхан удаа тоглох гэж байна.

Хаана: АСА цирк
Хэзээ: 2017.06.01
Үнэ: 10,000, 15,000 төгрөг. 1900 1950 үнэгүй хүргэнэ  
Цаг: 12:00
Дэлгэрэнгүй: 88001413, 91030033, 99139441, 99148883 


"ЦАСАНГОО БА ДОЛООН ОДОЙ" сонгодог бүжгэн жүжиг 

Дэлхийн олон театрт Цасангоо балетыг тоглодог бөгөөд Nomadic Ballet Production-ий авъяаслаг, хөдөлмөрч залуус хөгжмийн зохиолч Б.Павловскийн хувилбараар эх орныхоо тайзан дээр 2016 оны арваннэгдүгээр сард анх удаа амилуулан, Монголын сонгодог урлагийн хөгжилд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ. Энэ удаа хүүхдийн баярыг тохиолдуулан дахин Цасан гоо ба долоон одой сонгодог бүжгэн жүжгийг дахин тоглох гэж байна. 

"- Хаант улсын хамгийн үзэсгэлэнтэй нь хэн бэ?" хэмээн бардам асуух хатан хаан, "Таны гоо үзэсгэлэн төгс төгөлдөр билээ. Гэвч цасан цагаан царайтай, цусан улаан уруултай, гил хар үстэй Цасангоо хамгаас үзэсгэлэнтэй нь, Ахайтан минь..." хэмээн айдас дүүрэн өгүүлэх толь... Хүйтэн харанхуй ордноор цуурайтуулан "- Цасангоогийн зүрхийг надад авчир!" хэмээн уурсан тушаах хойд эх... 

Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
Хэзээ: 2017.06.01
Цаг: 12:00, 15:00, 18:00  цагуудад
Үнэ: 20,000 ба 25,000 (тасалбар бүр бэлэгтэй).  УДБЭТ-ийн касс болон www.ticket.mn-ээр худалдаалагдаж байна
Дэлгэрэнгүй: 7011 0389, 7011 0397


"НОМИН ГАЙХАМШГИЙН ОРОНД" мюзикл

Өхөөрдөм бяцхан хүүхэд багачуудаа зургадугаар сарын 1-ний өдөр Улсын их дэлгүүрийн гадаа талбайд хүрэлцэн ирж хөгжилтэй, хөөртөй цаг хугацааг бидэнтэй хамт өнгөрүүлээрэй.

"Номин гайхамшгийн оронд" гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн, Хүүхэлдэйн театрын тоглолт, зураг зурах арга барилд сургах #MudraArtClub-ийн авъяаслаг багш нартай хамтран цор ганц бүтээлээ туурвих ховорхон боломж ирсэн хүүхэд бүрийг хүлээж байна. Мөн Номин орсон нэртэй хүүхэд бүрт бэлэгтэй. 

Хаана: Улсын их дэлгүүрийн гадаа талбай 
Хэзээ: 2017.06.01
Цаг: 12:00 - 17:00 хооронд 
Дэлгэрэнгүй: ЭНД дарна уу


ХҮҮХДИЙН БАЯРЫН ТУСГАЙ ӨДӨРЛӨГ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Story Hub ТББ тусгай үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна.

Тус үйл ажиллагаанд ирсэн хүүхэд бүрийг хөгжилтэй тоглоомууд, олон олон шагналуудтай үлгэр болон урлалын цаг, өдрийн хоол хүлээж байна. Мөн "Sing" хүүхэлдэй киног хүүхэд багачууддаа үзүүлнэ. Зөвхөн 20 хүүхдийн багтаамжтай тул зургадугаар сарын 1-нээс амжиж өмнө бүртгүүлээрэй. 

Хаана: Дүнжингарав худалдааны төвийн чанх урд талд Edu campus төвийн таван давхарт
Хэзээ: 2017.06.01
Цаг: 12:00 - 15:30 хооронд 
Үнэ: 7,000 төгрөг (өдрийн хоол багтсан)
Дэлгэрэнгүй: 7700 7034 эсвэл ЭНД дарна уу


ЧИНГИС ХААНЫ ҮРСИЙН БАЯР

Женко тур бюро нь жил бүрийн хүүхдийн баярыг Чингис хааны морьт хөшөөн дээр өхөөрдөм хөөрхөн үрстэйгээ хамт тэмдэглэдэг уламжлалтай билээ.

Гэр бүлээрээ хотоос зайтай эрүүл агаарт эх үрсийн баяраа үлгэрийн баатруудтай хамт мартагдахааргүй хөгжилтэй өнгөрүүлэх боломжийг бид санал болгож байна. Энэ жилийн хөтөлбөрт илбийн үзүүлбэр, тэмцээн, урлагийн тоглолт, хөгжөөнт тоглоом, Бэтмэн, Супер эмэгтэй, Наруто гэх мэт үлгэрийн баатруудын үзүүлбэр, жүжигчилсэн тоглолт, алиалагчдын бүжиг зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа багтсан. 

Хаана: Чингис хааны морьт хөшөө цогцолбор
Хэзээ: 2017.06.01
Цаг: 12:30-14:30
Үнэ: 16-аас доош насны хүүхдүүд үнэгүй
Дэлгэрэнгүй: 7012-0202, 9091-1900 эсвэл ЭНД дарна уу


БУРАТИНО - АЛТАН ТҮЛХҮҮР 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр ЗХУ-ын зохиолч, А.Толстойн “Буратиногийн адал явдал" зохиолоос сэдэвлэн, найруулагчаар Ардын жүжигчин С.Сарантуяа ажилласан “БУРАТИНО – АЛТАН ТҮЛХҮҮР" жүжиг ганцхан удаа тоглогдох гэж байна.

Хүүхдүүдийн сайн мэдэх сургамжит үлгэрийн жүжигт урт хамар, шовгор малгайтай дүрсгүй модон хүү Буратиногийн тухай өгүүлэх ба гол баатрууд болох Карло аав, найрагч Пьеро, цэнхэр үст Мальвина, урт сахалт Карабас Барабас зэрэг олон дүр гардаг. Хамгийн гоё хүүхдийн баяр, олон олон гэнэтийн бэлгүүд хүлээж байна. 

Хаана: The Corporate Hotel & Convention Centre-ын концертын танхим
Хэзээ: 2017.06.01
Цаг: 13:00 (ганцхан удаа) 
Үнэ: 40,000, 45,000 тасалбар бүр бэлэгтэй. 
Дэлгэрэнгүй: ЭНД дарна уу


"ҮЛГЭРИЙН БААТРУУДТАЙ ХАМТДАА" шоу тоглолт

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд багачууддаа зориулан А.Н.Толстойн "Үлгэрийн баатруудтай хамтдаа буюу Алтанхан залаат азарган тахиа" хүүхэлдэйн жүжиг ганцхан удаа тоглогдох гэж байна.

Мөн бид хүүхэд багачуудаа угтаж авахаас үдэн гаргах хүртэл үлгэрийн баатруудтайгаа хамтдаа байж зургаа авахуулан, тоглож наадах боломжийг олгож байна.

Хаана: Улаанбаатар паласын концертын танхим
Хэзээ: 2017.06.01
Цаг: 13:00 (ганцхан удаа) 
Үнэ: 8000 төгрөг www.ticket.mn-ээр худалдаалагдаж байна
Дэлгэрэнгүй: ЭНД дарна уу


Коосэн Японы үндэсний технологийн хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал,  Японы элчин сайдын яам, Коосэн загварын Монгол дахь гурван сургуулийн дэмжлэгтэйгээр “Коосэн - технологийн баяр”-ыг зургадугаар сарын 1-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна.

Энэ үеэр Японы Коосэн сургуулийн залуу инженерүүдийн бүтээсэн хөдлөдөг, том хэмжээний костюм буюу “Skeletonics ®” роботыг Монголд авчирах гэж байна. “Skeletonics” робот нь хүний хөдөлгөөн мэдэрч, түүний зааварчлалаар олон янзын даалгавар хийх чадвартайн дээр хүний гар, хөлийн  хөдөлгөөнийг дагах шилжих механизмтай бөгөөд энэ дөрвөн механизмыг улам сайжруулж, бусад хүн хэлбэртэй роботуудын хийж чадахгүй үйлдэл буюу гарын сарвууны үйл ажиллагааг мэдэрч ажилладагаараа онцлогтой. Уг роботыг зургадугаар сарын 1-нд болох Эх үрсийн баяраар монгол, хүүхэд залууст танилцуулах бөгөөд зохион бүтээгч Ака Томохиро өөрийн биеэр ирэх юм. 

Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Хэзээ: 2017.06.01
Цаг: 13:00 - 18:00 цагийн хооронд
Дэлгэрэнгүй: 88116192


"ЦАРЦАА НАМЖИЛ" хүүхдийн жүжиг 

Хүүхдийн уран бүтээлийн урын сангаа шинэ бүтээлээр баяжуулан үзэгчдийн хүртээл болгох, Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм боловсролын чухалыг таниулж, өв соёл, ёс заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилгоор Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлч хамт олон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны "Хүүхдэд зориулсан уран бүтээлийн" төслийн уралдаанд шалгарсан Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол "Царцаа Намжил" хүүхдийн жүжгийг тайзны бүтээл болгоод байна. 

Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдлын талаар энэхүү жүжигт өгүүлэх юм.

Хаана: Улсын драмын эрдмийн театр 
Хэзээ: 2017.06.01
Цаг: 14:00, 16:00 цагуудад 
Үнэ: 8000 төгрөг. УДЭТ-ийн касс болон www.ticket.mn-ээр худалдаалагдаж байна

Сэтгэгдлүүд
Буцах