2018 оны 11 -р сарын 21. Пүрэв 02:31
Хөлбөмгийн дэлхийн аварга эхлэхэд 9 хоног үлдлээ     |     Тарган малын мах тахианы махнаас ч хямд     |     УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ     |    
Нүүр / Нийгэм

Хүүхдийн баяраар 280 гаруй цагдаа үүрэг гүйцэтгэнэ

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр 280 гаруй Замын цагдаагийн алба хаагч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж ажиллана.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг амар тайван, түгжрэл сааталгүй баяраа тэмдэглэн өнгөрүүлэх нөхцөл бололцоогоор хангах, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлнэ.

Хүүхдийн баяраар Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон Амарын гудамжны автозамыг хааж, автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.

Тодруулбал, Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн хэсгийн автозамыг тухайн өдрийн 11.00-16.00 цагийн хооронд хаана. Амарын гудамжны автозамыг хүүхдийн баярын үйл ажиллагааны нэг болох “Явган парад”-ын үеэр түр хаах юм.

Сэтгэгдлүүд
Буцах