2018 оны 11 -р сарын 21. Пүрэв 02:45
Хөлбөмгийн дэлхийн аварга эхлэхэд 9 хоног үлдлээ     |     Тарган малын мах тахианы махнаас ч хямд     |     УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ     |    
Нүүр / Улс төр

Х.Баттулга: Монголын эгэл ард түмэн ялна

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ гардаж авлаа. Тэрбээр 11.30 цагт үнэмлэхээ гардаж авах ёстой байсан ч товлосон цагаасаа 30 минут хоцорч ирсэн юм.

Тэрбээр үнэмлэхээ гардаж авсанд талархаж байгаагаа илэрхийлж үг хэлэв. “Өнөөдөр үнэмлэхээ хүлээж авлаа. Монгол Улсын 30 хүрэхгүй гэр бүлийн төлөө юу 3 сая иргэдийн төлөө юу гэдэг шийдвэрийг гаргахад сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Хүч тэнцвэргүй тулаан болно. Тэдэнд эрх мэдэл, алт мөнгө бүгд байгаа. Бидэнд эгэл ардууд, монголчууд, ардчилагчид байна” гэв.

Энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ үг хэлсэн юм. “Ардчилсан нам үе үедээ сонгуулийн бүхий л явцад шударга өрсөлдөж ирсэн. Бид хэзээ ч сонгуулийн хууль зөрчиж байгаагүй. Тиймээс бусад намыг шударга өрсөлдөхийг уриалж байна. Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгадаа амжилт, ялалтыг хүсэн ерөөе” гэв.

Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан Х.Баттулгад баяр хүргэж Д.Бямбасүрэн үг хэлэв. Тэрбээр“Х.Баттулга танд чин сэтгэлийн баяр хүргэе. Нэр дэвшигч нөхөр минь. Монголчуудын шийдэх асуудал өвөрмөц. Хэдийгээр цаг үеийн эрхээр өнгө будаг муу амьдарч байгаа ч Ерөнхийлөгчөөс мөнгө горьдохгүй. Монголын эрх ашгийг хамгаалах төрийн тэргүүн хэрэгтэй. Бид жил гаруйн өмнө сонгууль явуулсан. Сайхан амлалт тасраагүй байна. Ингээд нэр дэвшигчдээ амжилт хүсье” гэв.

 

Т.НОМИН

Сэтгэгдлүүд
Буцах