2018 оны 11 -р сарын 21. Пүрэв 02:32
Хөлбөмгийн дэлхийн аварга эхлэхэд 9 хоног үлдлээ     |     Тарган малын мах тахианы махнаас ч хямд     |     УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ     |    
Нүүр / Улс төр

С.Ганбаатар: Монгол босно

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Сонгуулийн Ерөнхий хорооноос үнэмлэхээ гардаж авлаа. Энэ үеэр тэрбээр дараах байр суурийг илэрхийллээ. “Би маш олон доромжлол гүтгэлгийн дундуур явж ирлээ. Үнэн гүйцдэг юм байна. Би МАХН-ын нийт гишүүд, ард түмэнтэйгээ хамт нэр дэвшиж байна. Ямар зорилгоор дэвшиж байна вэ гэхээр МАНАН-гийн дарангуйллыг хазаарлах гэж. Өнөөдөр улс орон эдийн засгийн доройтолд орж байна. Сая МАН-ын сонгуулийн ажил эхэлж байх шиг байна. Тэд юундаа баярлаад байгаа юм бэ. Уучлалт гуйж эхлэх ёстой. Тэд ард түмнийг хямраасандаа уучлалт гуйх ёстой. Тэдний лицензийг наймаа, ашиг сонирхол Монголын ард түмнийг доройтуулж байна. Хар пиарчид бүгд МАНАН дээр цугласан байна.

Өнөөдөр өөр сонголт хийж, хэн илүү мөнгөтэй нь биш хэн илүү төлөвлөгөөтэй нь ялах хэрэгтэй. Миний сэтгэл хөдөлж байна. Би Монголын ард түмэн сайхан амьдралын төлөө зүтгэж байна. Түүнээс 30 гэрийн бүлийг баяжуулахын төлөө зүтгээгүй. Би Ерөнхийлөгчөөр сонгогдвол эздийн холбоо, үйлдвэрчний эвлэлийг хүчирхэг болгоно. Монголын ард түмэн ялна. Монгол босно” гэв.

Т.НОМИН

Сэтгэгдлүүд
Буцах