2018 оны 11 -р сарын 21. Пүрэв 02:32
Хөлбөмгийн дэлхийн аварга эхлэхэд 9 хоног үлдлээ     |     Тарган малын мах тахианы махнаас ч хямд     |     УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ     |    
Нүүр / Энтертаймент

Аами, Таамигийн ааруултай бүтээгдэхүүнүүд худалдаанд гарлаа

Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдүүдээ чихрээр хэт эрхлүүлэх болсноос үүдэн хүүхдийн шүд цоорох өвчин түгээмэл болсон.

Судалгааны дүнгээс үзвэл 3-5 настнуудын 79 хувь, 6-8 насанд 85 хувь, 12 настай хүүхдүүдийн дунд энэ өвчний тархалт 94 хувьтай байна.

Мөн хүрээлэн буй орчин, агаарын бохирдлоос үүдэн биеийн эсэргүүцэл султай, өвчлөмтгий хүүхдүүд цөөнгүй болсон.

Харин "Монос хүнс” компаниас "Аами&Таами” нэрийн хүүхдийн дархлааг дэмжих, амин дэмтэй есөн төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж худалдаанд гаргалаа.

Өвөө эмээ нар хүүхдүүддээ ааруул сайн идүүлэхийг сургасаар ирсэн. Тэгвэл хүүхдийн бие дэх кальци нөхөх, шүд бэхжүүлэх, дархлаа сэргээх ааруултай үрлүүд бяцхан хэрэглэгчдэд хүрч эхлээд байна.

Ааруултай гэхээр уншигч та гайхаж байж болох юм. Бүр ааруулыг үрлэн хэлбэрт оруулан аньс, нэрсээр бүрсэн гээд бод доо.

Аньстай ааруултай үрэл C, D, B, A витамин, уураг, тосоор баялаг аж.

Аньстай ааруултай үрэлний орцод жимсний цэвэр шүүс, витамин С, монгол үнээний сүүний ааруул, бал бурам, элсэн чихрийн нунтаг орсон бөгөөд C, D, B, A витамин, уураг, тосоор баялаг аж.

Мөн кальциар баялаг хүүхдийн өсөлт хөгжилтөд сайн нөлөөтэй "Аами&Таами" тарагтай ааруултай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн байна. Монгол үнээний сүүний ааруул, тараг, витамин С, бал бурам, элсэн чихрийн нунтаг агуулсан энэ үрлийг хүүхэд багачууд өдөр тутам хэрэглэх боломжтой.

Дашрамд дурьдахад уг бүтээгдэхүүнүүдэд хадгалах хугацааг уртасгах болон бусад хүнсний нэмэлт химийн бодис агуулаагүй учир хүүхдийн эрүүл мэндэд нэн тустай аж.

"Аами&Таами" нэрийн жимсээр бүрсэн ааруул, тарагтай бүтээгдэхүүнийг та бүхэн "Монос" эмийн сангийн бүх салбараас худалдан аваарай

Сэтгэгдлүүд
Буцах