Тусламж? 77485555-3
Дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч гэдэг нь 50-199 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 1.0--2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж байна
Жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч гэдэг нь 10-49 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 300.0 сая-1.0 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж байна.
Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч гэдэг нь 1-9 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 300.0 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж байна.
Жижиг, дунд үйлдвэрийн газарт албан бичгээр эсвэл www.burtgel.sme.gov.mn цахим хуудсаар хүсэлтээ ирүүлэх боломжтой.
Шинээр байгуулагдсан аж ахуйн нэгж нь эхлэлийн баланс буюу санхүүгийн тайланг ирүүлнэ.
Орон нутгийн аж ахуйн нэгж бол тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хавсралт материалаа бүрдүүлэн албан бичгээр хандна. эсвэл burtgel.sme.gov.mn цахим хуудсаар хүсэлтээ ирүүлэх боломжтой.
Зээл олгох эх үүсвэртэй болсон тохиолдолд төслийн материал хүлээн авах зар тавигддаг.
"Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч" гэж компани, хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг хэлнэ.