Оруулсан Админ
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан өчигдөр /2022.10.12/ БНСУ-ын Солонгосын ЖДҮ-ийн холбоо /KBIZ/ - ны дэд дарга Жонг Юүн Му –тай уулзлаа.
Уулзалтын үеэр ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан “Монголд үйлдвэрлэв 2022, БНСУ-д” арга хэмжээ амжилттай болсон тухай дурдаад цаашид KBIZ-ийн зохион байгуулдаг үзэсгэлэнгүүдэд Монголын ААН-үүдийг оролцуулах, сургалтад хамруулах, ЖДҮ-тэй танилцуулах,
туршлага судлах тал дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
KBIZ –ийн дэд дарга Жонг Юүн Му уулзалтын үеэр Монгол Улс бол Солонгосын 4 дэх том харилцагч. Монгол руу экспортолж буй бараа бүтээгдэхүүн 107 хувь болж нэмэгдсэний 60%-ийг ЖДҮ-чид нийлүүлж байгааг онцолсон юм.
Түүнчлэн дараагийн арга хэмжээнд Солонгосын ЖДҮ-г урих нь зүйтэй. Монголын талаар мэдлэг, мэдээлэл дутуу зүйл байгаа байх. Тиймээс үзэсгэлэн зохион байгуулахаасаа өмнө Монголын бараа, бүтээгдэхүүний талаар Солонгос хэл мэдээлэл өгөх нь чухал ач холбогдолтойг хэлэв.
Дашрамд дуулгахад тус холбоо нь 1962 онд байгуулагдсан бөгөөд Солонгосын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд нийт компаниудын 99%, ажиллагсдын 90%-ийг бүрдүүлдэг 6.8 сая ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн байдлыг сайжруулах, үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих зорилготой байгууллага юм.